Wednesday, January 26, 2011

АМЖИЛТТАЙ СУРАЛЦЪЯ.

/Дунд ба ахлах ангийн суралцагсдад зориулсан лекцийн тойм/

Амжилт : нэгэн зүгт эцэст нь хүртэл явна гэсэн үг юм. Хийсэн ажлаа дуусгах. Тууштай тэвчээртэй байж амжилтанд хүрнэ.
Эр зориг алтыг
Тууштай чанар амжилтыг
Сайхан сэтгэл аз жаргалыг өгнө. Грекийн мэргэн үг
Жинхэнэ амжилт бусдыг ялах бус өөрийгөө ялхад л оршино.
Амжилтанд хүрэх зам ганц
Ухрах зам мянга байдаг.
Сурах: Мэдлэг, чадвар олж авахын тулд зорилготой, тасралтгүй гүйцэтгэх үйл ажиллагаа.
Бид яагаад сурах ёстой вэ?
Хүн хийж бүтээхийн тулд төрсөн. Юм хийхгүй байх, амьд явахгүй байх хоёр нь хүний хувьд нэг л зүйл юм. Вольтер
Юу ч хийхгүй суугаа хүн муу юм л хийхэд хүрдэг. Катон
Үнэн чанартаа, хүн суралцах чадвараа гээсэн тэр мөчөөс л хөгшрөл эхэлдэг юм. Артуро Граф.

Мэдлэг бол ирээдүйн сайн сайхан, аз жаргалтай амьдралын гол баталгаа юм. Хэн мэдлэг, чадвартай түүнийгээ бүтээлчээр ашиглаж чадна түүний амьдрал учир утгатай, үнэ цэнэтэй оршино. Мэдлэг алдаа гаргахаас сэргийлж,  арга замыг олдог. 21-р зуун “Хүний хөгжлийн зуун” юм. Өнөөгийн бидний даяаршлагдаж байгаа нийгэмд ажиллаж, амьдрахад олон  мэдлэг, чадварыг шаарддаг болж байна. Тухайлбал:
-        Сэтгэлийн тэнхээ
-        Харилцааны чадвар /эх хэлний ярианы ба бичгийн чадвар, гадаад хэлний мэдлэг Англи, Орос, Хятад, Франц, /
-        Эрүүл мэнд /биеийн болоод сэтгэцийн эрүүл мэнд, өөртөө анхаарах анхаарал /
-        Сэтгэх бодох чадвар /мэдлэг/
-        Өөрийгөө удирдах
Мэдлэгийг зөвхөн сурах уйгагүй ажиллагааны үр дүнд л олж авна.
“Залхуу хойрго зан бол үхэлд хүргэх хамгийн дөт зам”.
Амжилттай суралцах аргууд
·         Байгаа боломжоо зөв ашигла!
·         Зорилгоо тодорхойл: Зорилго гэдэг нь ирээдүйд хийх ажлаа төлөвлөөд түүнийхээ дагуу аливааг хийх үйл явц юм.

Зорилго нь цаг хугацаатай, хэмжигдэж болохуйц, хэрэгжих боломжтой нөхцөлд л биелэнэ.
“Бидний өмнөө байгаа хэрнээ олж харж чаддаггүй зүйл”? “Ирээдүй”  бус “Зорилгогүй амьдрал” юм. Учир нь бид ирээдүйгээ өөрсдөө л бүтээдэг. Хэрвээ би маргаашийхаа нэг өдрийг цаг хугацаатай нь төлөвлөөд цагийн хувиарын дагуу ажлаа гүйцэтгэвэл энэ нь ирээдүйд болох зүйлийг би таамаглан харж чадна. /Яг энэ цаг хугацаанд би энэ лекцийг энд ушина гэдгийг урьдчилан харж чадаж байсан. Би бүр  юу ярих, юу харуулах, ямар асуултууд асуухаа ч төсөөлж байсан. Хэрвээ би энэ лекцийг унших гэж зорьж төлөвлөөгүй бол 20 гариу олон сайхан ном уншиж, сурагчдаас судалгаа авч, одоогийн энэ үр дүнд хүрэхгүй л байсан/.
Зорилгоо тодорхойлохын тулд ирээдүйн 10, 15, 20н жилийн дараа би хэн байх вэ?, би ямар үр дүнд хүрсэн байх вэ?, би өөрийхөө төлөө, гэр бүлийхээ төлөө, улс түмнийхээ төлөө, дэлхий ертөнцийн төлөө юу хийсэн байх вэ? Гэдгийг яг энэ цаг мөчөөс бодож тунгааж, зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө гарга. Төлөвлөгөөгөө хийхдээ дээрх асуултын хариуг олохын тулд юуг мэддэг, юуг чаддаг, юуг судалсан байвал зохихыг олж тогтоогоод энэ цаг мөчөөс төлөвлөөгөөний дагуух ажлаа эхэлбэл илүү богино хугацаанд өөрийн хүссэн амжилтанд хүрэх нь дамжиггүй.
Сурахын тулд:
·         Сурах арга барилд суралц
o   Сонсох
§  Үр өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах үндэс идэвхтэй сайн сонсох байдаг. идэвхтэй сонсох дүрэм:
·         Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж бай.
·         Аль болох урд суу
·         Зөвхөн багшийг сонс
·         Зөв хэлбэрээр сонс /баясгалантай байдалтай, сонирхож сонс/
o   Харах
o   Унших
§  Ном унших нь уялдаа холбоог ойлгуулдаг, хүнлэг сэтгэл, бусдыг сонсох, ойлгох чадвар суулгаж, бодож сэтгэж сургадгаараа бусад ямар ч мэдээллийн сувгаас илүү чадалтай. Хүний бичгийн ба ярианы соёл, ур чадвар нь уншсан номын тоо, агуулгаас шууд хамааралтай.
o   Бичих
o   Давтах: Гэрийн даалгаварын ач тус
§  Сурсан зүйлээ баталгаажуулдаг
§  Оюун ухааныг сэргэлэн соргог болгодог
§  Удаан мартуулдаг
§  Бусдын хүндэтгэлийг олж авдаг
§  Хариуцлага үүрч сурдаг
§  Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлдэг.
o     Өөрийгөө дайчил
·         Эрүүл мэнд, амьдралын хэвшлээ анхаар
o   45минут давтаж, 5 минут давтсан хичээлээ дахин нэг харж, 10 минут завсарлахад илүү үр өгөөжтэй давтлага болдог.
o   Тасралтгүй олон цаг нэг төрлийн хичээлийг хийснээс хэсэг хугацааны давтамжтай эсвэл, сонирхол буурах залхах үедээ өөр төрлийн хичээлийг хийх,
o   Унтах үед мартуулдаггүй даавар тархинаас ялгарч байдаг учир унтахаас өмнөхөн хийж байсан зүйлийг илүү сайн тогтоодогыг эрдэмтэд тогтоожээ.
o   Зурагт их үзэх, компьютер тоглоом их тоглосноор хүний тархины сэтгэх бодох чадвар, төсөөлөх, харьцуулах чадвар буурч, нүд ядарснаар хараа мууддаг. Амжилтанд хүрсэн хүмүүсийн дунд зурагт их үздэг, компьютер тоглодог хүмүүс байдаггүй. Өдөрт тодорхой зорилготой 1-1.5 цаг зурагт үзхэд хангалттай.
o   Бусад зөвөлгөөнүүд

“Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс ялагдсан бус, ердөө л бууж өгсөн байдаг”

Бэршээл бүгдийг ялан дийлж, хэзээ ч бууж өгөлгүйгээр амжилтанд хүрье.

No comments:

Post a Comment