Friday, January 28, 2011

Хүрээлэн буй орчин яагаад доройтов?


Бодол, үг, үйлдэл бүгд биежэж бодит болдог гэдэг үзэлтэй би хувьдаа маш их санал нийлдэг.
Уламжлалт сургаальд Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ, санаа сайн бол заяа сайн хэмээн сургадаг байсан. Бидний өвөг дээдсүүд үүгээрээ НУУЦ буюу ЕРТӨНЦИЙН ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ-ийгальмэддэг, бас хэрэглэдэг байжээ.
Хүрээ
лэн буйхэдийнээ орчин яагаад доройтох болов?? Хэдхэн жилийн дотор ингэж эрчимтэй доройтход юу нөлөөлөв? та нэг сайн бодоод үзээрэй. Хариулт нь маш энгийн бид ердөө л бидний оюун бодол, үг хэл, үйл хөдлөл доройтсоноос болжээ гэсэн хариулт гарах байх. Тэгвэл бид өөрсдөө хэрхэн доройтов?.
ХАРЖ: урьд төсөөлж ч байгаагүй зэрлэг балмад үйлдлүүд, алаан хядаан, хүчирхийлэл, мансуурал, хууран мэхлэлт..../.гэх мэт ар араасаа ундран гарна/-үүдийг кино,
зарим нэг хүүхэлдэйн киноч үүнд орж байгаа, янз бүрийн бичлэгүүд . Гэтэл хүн нүдээрээ тухайн мэдээллийн 70 ийг харж ойлгодог. Бидний нүд доройтжээ. Ингэснээрээ элдэв бусармаг зүйлсийн энгийн мэт хүлээж авах болсон.

УНШИЖ: янз бүрийн шар хэвлэл, мэдээллүүд хэн нэгнийг муулсан, доромжилсон, басамжилсан, дорд үзсэн тэгээд бид бусдыг басамжлагч болсон. Унших явцдаа бид сэтгэдэг.
Бид өөрсдөө маш доройгоор сэтгэж эхэлсэн.

СОНСОЖ: Бие биенээ хахир хатуу хэлэх үгийг сонсон, бусдын тухай хэрэгтэй хэрэггүй хов жив бүгдийг чих тавин сонсож, сонсох явцдаа ойлгон оюун санаа минь
доройтож туйлдсан.

ЯРЬЖ: ам мэдэн бусдыг буруутган, элдэв дээдээр дорд үзэх болсон. Хараалын үгийг цээрлэдэг ёс заншил аль хэдийнээ түүх болсон. Уул нь хонийг хүртэл муулна, төхөөрнө гэж ярьдаг байснаа одоо бол ам муруйснаа ална хядна, хөнөөнө, сөнөөнө... гэж хэлснээр бидний хэл
дорой ядмаг болсон.

Тэгээд эцсийн дүндээ өөрсдөө
маш дорой байгаа учир хүрээлэн буй орчиныг дорой болгож хувиргаж эхэлсэн. 1970 оноос хойшоо биологийн төрөл зүйл 40 хөн жилийн дотор дөрөвний нэгээр устсан, 5097 гол, горхиноос 372 нь, 9582 булаг шандаас 1158 нь, 3848 нуур тойрмоос 573 нь ширгэсэн/2007 оны байдлаар сүүлд энэ дүн хэвлэлд нэмэгдсэн харагдсан/ дvн байх юм.

Хүрээлэн байгаа орчин
доройтсоноос элдэв янзын өвчин олширч, ялангуяа хорт хавдарын гаралтай өвчиний тоо хэмжээ эрс өссөн нэмэгдсэн төдийгүй өдгөө шинээр төрж буй хүүхдүүдийн 50иас илүү хувь нь янз бүрийн эмгэг согогтой төрөх болсныг та бүхэн бэлхнээ мэдэх буй за.
Иймд хүн бүр өөрчлөлтөө өөрөөсөө эхлэж ухаарлын гүнд хүрэх замыг олох цаг нэгэнтээ бидэнд ямарч сонголтгүйгээр иржээ.

No comments:

Post a Comment