Wednesday, January 26, 2011

Ёс зүй /хайрлахуйн ухаан/

Эдүгээ хүн төрлөхтөн тэнгэрт шувуу мэт нисэж, далайд загас мэт сэлж сурчээ. Гагцхүү газар дээр хүн ёсоор амьдарч хараахан сураагүй байна. Бернард Шоу

Сүүлийн жилүүдэд ёс зүй хэмээх ойлголт их яригдах болсон авч түүнийг мөн чанараар нь хэрэгжүүлэх байдал илүүтэй хомс болсныг хэн бүхэн мэдэж буй билээ. Нийгэмд урьд өмнө нь гарч байгаагүй  аймшигт гэмт хэргүүд улам хөгжин, хүний амь, эрүүл мэнд хэмээх юугаар ч хэмжишгүй үнэт баялаг хий хоосон дэмий зүйл мэт болж, ямар ч үнэ цэнэгүйдэж материаллаг баялгын үнэ цэнэ хэтэрхий өндөр болж, тахин шүтэгдэж эхэлжээ. Анд найз, ах дүү, аав ээж энэ бол нэр төдий зүйл мөн гэжүү!!! Бид яагаад заримдаа найзаасаа урваж, заримдаа яагаад аав ээжийгээ хайхрамжгүй орхиж, бид яагаад өдий олон хүүхдүүдийг өнчрүүлж элэг зүрхийг нь эмтлэх болов!!!... Бидний дотоод мөн чанар биднээс алслан холдсоор л!!!... Бид зөвхөн өөрийнхөө хувьд сайхан гэж бодсон бүхнийхээ төлөө тэмүүлж, зөвхөн өөрийнхөө хувьд сайн бүхнийг хэрэглэхийг хүсэн хамаг хүчээ түүндээ зориулан барж байна. Бидэнд бусдын амьдрал огт хамаагүй мэт нэг нэгнээсээ тусгаар оршин, тэдний асуудал бэрхшээл бидэнд огт хамаагүй хэмээн сэтгэх атлаа харин бидний баяр, жаргал тэднээс хамааралтай мэт аашилж бусдыг буруутгана. Энэ шударга гэж үү!!!
Хүнлэг чанар үгүйгээр ШУДАРГА байх боломжгүй
Шударга чанар үгүйгээр ХҮНЛЭГ байх боломжгүй юм.
ШУДАРГА гэдэг нь ҮНЭТ ЗҮЙЛ
ШУДАРГА АЖИЛЛАХ гэдэг нь ЗАРЧИМ
ШУДАРГА БАЙХ гэдэг нь ХЭМ ХЭМЖЭЭ юм.

Өдгөө ёс зүй гэдэг ойлголт нь шинжлэх ухааны нэг салбар болж бизнес, эрх зүй, эрүүл мэнд, боловсрол, хувь хүн гэх.мэт  салбаруудад тусдаа авч үздэг ёс суртахууныг судалдаг шинжлэх ухааны нэг салбар болон хөгжиж байна. Ёс суртахуун нь нийгмээр хүлээн зөвшөөрч дагаж мөрддөг зан чанар юм. Германы судлаас М.Вебэр ёс зүйг:
·         Итгэл үнэмшлийн
·         Хариуцлагын шинжтэй хэмээн авч үзсэн байдаг
Мөн ёс зүй нь үүргийн тухай ойлголтыг багтаасан байдаг. Ёс зүй нь хуул эрх зүй хэмээх ойлголтоос өргөн хүрээтэй бичгдээгүй хууль боловч тэр хэмжээгээр үнэ цэнэтэй ач холбогдолтой байдаг. Одоогийн ойлголтоор нь ёс зүй нь дараах байрь суурийг илэрхийлдэг.
·         Итгэл үнэмшил,
·         Үнэт зүйл,
·         Зан үйл,
·         Зарчим,
·         Хэм хэмжээ,
·         Хариуцлагатай байх юм
Бидний итгэл үнэмшил бидний хувь тавиланг бүтээдэг:
·         Итгэл үнэмшил бодол санааг бүтээдэг
·         Бодол санаа үйлдлийг төрүүлдэг
·         Үйлдэл зуршлыг бүтээдэг
·         Зуршил зан төлвийг бүтээдэг
·         Зан төлөв таны хувь тавиланг бүтээдэг.  Иймээс та хувь тавилангаа тодорхойлхын тулд итгэл үнэмшлээ тодорхойл.

“Та ихэнхи цагаа юунд зарцуулна та өөрөө тэр юм”
Үргэлжлэл бий.........

Нийтлэлч: ОУБСангийн ёс зүйн сургагч багш Б.Норовсүрэн

No comments:

Post a Comment