Wednesday, January 26, 2011

Вакцин Монголоос гаралтай.

1796 онд Английн хөдөө нутгийн эмч Э.Женнер нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэр эхлээд 8н настай Фипс хэмээх жаал хүүгийн мөрийн тус газар хэсэгхэн эсгэж, завсраар нь үхрийн цэцгээр өвсөн хүний гүвдрүүний идээнээс авч хийжээ. Хүү гурав хоног ялимгүй зовиурласны дараа огт дажгүй болж эдгэрсэн аж. Амжилтандаа амташсан эмч, хүүг хүний цэцгээр өвчлүүлж үзэхээр шийдэж хүний цэцгийг урьдын адилаар халдварлуулж үзэв. 
Үүнд Фипс огт өвлөөгүй бөгөөд идээг халдаасан хэсэгт бага зэрэг улайлт ажиглагдсаны дараа төдөлгүй тэр нь алга болжээ. Ингэж үхрийн цэцэг өвчнийг хүнд зориуд халдаан дархлаа үүсгэх замаар уг өвчинд дахин өртөхгүй болгох аргад үндэслэсэн сэргийлэх тарилгийг (вакцин) сэдэгдсэн бөгөөд Э.Женерийг уг вакциныг хамгийн анх сэдэгчээр тодруулж, бяцхан хүүд тэр буянт хүний тарилга хийж байгааг дүрслэлсэн хөшөөг лондон хотноо босгосон билээ. Гэвч хамгийн гэдэг харьцангуй ойлголт байдаг. Тухайлбал доктор Ц.Хайдав хэдэн жилийн өмнө “Ардын эрх” сонинд өгсөн нэгэн ярилцлагандаа сэргийлэх тарилгыг Монголчууд анх сэдсэн гээд дараах баталгаа дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд” Хүн малыг улаан, цагаан бурхан, сахуу, боом, хижигээс урьдчилан сэргийлж байсан тухай манай эртний ном зохиолд тэмдэглэгдсэн нь бий. Үхэр сарлагын ёр өвчнийг цагаан эмээр эмнэнэ гээд түүнийг хийхдээ ёроор өвдсөн цагаан зээрийн судсыг ханан бага зэрэг бүлээн цус авч хүдрийн заар нэгэн тун нэмж хутаад ваар саванд хийн газар булна. Гурав хоноод үзэхэд улаан хөөсөн дээр цагаан зүү адил ширхэгүүд тогтсон байвал эм сайн болсны шинж. Түүнийг 3-4 эрүүл үхэрт уулгаад услалгүй бага зэрэг өвс өгч дөрөв хоноход ёрын шинж илэрнэ. Энэ үед судсыг нь ханан цус аваад эрүүл үхрийн хамрийн нүхэнд түрхэж эмнэнэ” гэсэн байдаг гээд цааш нь “ Мөн Монгол оточ нар цагаан бурхнаар өвдсөн хүний биеэр туурсан гүвдрүүний цэврүүнээс идээ шүүс шахаж гаргаад шилэнд түрхэж хатаадаг. Түүнийгээ нунтаглаад эрүүл хүний хамраар бага зэрэг татуулахад уг өвчнөөр өвчилдөггүй байжээ. Түүнийгээ нунтаглаад эрүүл хүний хамраар бага зэрэг татуулахад уг өвчнөөр өвчилдөггүй байжээ. Үүнээс бүр хожээ Женнер энэ аргад түшиглэн цагаан цэцгийн сэргийлэх тарилгыг гаргасан байдаг. тодруулбал тухайн үедээ Цахар гэвш гэж олонд алдаршсан нэрт эмч төдийгүй яруу найрагч, орчуулагч, зурхайч, гүн ухаантан Лувсанцүлтэм/1740-1810он. Тэрбээр “Цахар гэвшийн сүм-бум хэмээх 10н боть ном бичсэн/ 46 насны үедээ цэцэг өвчнийг анагаах эм  найруулж цэцгээр өвдөгсөдийг болон олон хүнийг гэигүй өнгөрүүлсэн бөгөөд тэр эм найруулах ёс, татах тун зэргийг тэмдэглэн үлдээжээ. Цахар гэвш 1786 он гэхэд цэцэг өвчнөөс сэргийлэх аргыг зэхэж сэдсэн төдийгүй тус ачийг нь түмний хүртээл болгосон байжээ. Энэ нь Э.Женнерийн сэдлээс наандаж арав гаруй жилийн өмнө болж таарч байгаа юм гэж Монголчуудын эрдэм ухааны уламжлал номонд дурьдсан байдаг.
Аливаа ард түмний дуурсагдах нэр нь тэднээс нийт хүн төрлөхтний соёл иргэншилд оруулсан хувь нэмэр, төрүүлж гаргасан суу алдратнаар хэмжигддэг. Манай ард түмний хувьд эл хэмжүүрийн заалт нэгэн үе энгүй дээгүүр зааж байсныг түүх андахгүй. Монгол түмэн Эзэн богд Чингэсээсээ өнчрөөд харийн гүрний эрхшээл талхинд хоёр зууныг элээхд хугацаандаа харанхуйн дундах гэрэлт зул болсон Занабазар, Мянгат зэрэг гайхам авьяастан ир эрдэмтэн сэтгэгчид цөөнгүй төрүүлсний нэг нь номч мэргэн эмч Лувсанцүлтэм нь тухайн үедээ шинжлэх ухааны асар ном нээлт хийсэн байсан юм. Ер нь монголчуудын атаач хавираач, амин хувиа хичээгч, эв нэгдэлгүй, дээр нь гадаад ертөнцөөс бөглүү алслагдмал зэрэг нь нэрмээс болж гэгээн мэргэд тэднийгээ дээдлэж өргөмжлөж дэлхийн сонорт дуулгалгүй хоцроож үлдээснийг хожмын бид харамсавч барахгүй. 

No comments:

Post a Comment