Friday, March 18, 2011

“Тархины тураал”

Сүүлийн үест Японд болж буй үйл явдалтай холбогдуулан Монголд олон жил ажиллаж байсан судлаач КИМYРА АЯАКО -гийн бичсэн “Тархины тураал” нийтлэлийн хэсгээс толилуулж байна.

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Визон-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна» гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо. Хагас жил Монголд байхгvй байгаад буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, монголчууд нэг л хөгийн санагдаад болж өгдөггvй. Олон жил хөгийн юмны төлөө зvтгэж явсан би ч бусдад хөгийн харагдаж байгаа байлгvй дээ. Би бол япон хvн.


Гадаадын хvн Монголыг хөгийн байна гэхэд дургvйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагvй шvvмжилж болохгvй гэх хандлагатай хvн ч байж болно. Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв «Гадаадын хvн манай орныг бvv шvvмжил» гэх юм бол би тийм хvнд «Гадаад орноос тусламж бvv ав» гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггvй гэх гээд байгаа юм уу?
Ер нь монголчууд нvдэнд харагдах ашгаас өөр сонирхолгvй, юу ч хэлээд нэмэргvй. Гэтэл нvдэнд vл vзэгдэх нэг юм л хvнийг хvн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хvн, тэр хvнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хvмvvс.
Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илvv мундаг.
Өнөөдрийн Монголд дээр өгvvлсэн Малайзын сайдын vгэнд гарсан ухаан шиг ухаан алга. Өөрөөр хэлбэл олон улсын харилцааны тавцан дээр уншигчийн байр сууринд гарна гэсэн ухаан огт алга санагдана. Малайз ч, Монгол ч ялгаагvй Азийн хөгжиж байгаа л орон.

Төр хvчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хvчтэй байх ёстой гэх хvн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжvvлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжvvлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ. Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Тийм юм байхгvй бол гаднаас яаж ч оролдоод сайжруулж чадахгvй. Хятадын “Их сургаал бичиг” номын VI бvлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.
Улс орны удирдагч эд хөрөнгийн талаар хvч чармайлт тавьж байгаа бол заавал хөгийн амьтсыг өөрийн гар хөл болгон ашигладаг. Тэгэхдээ удирдагч тэдгээр ашиглаж байгаа хvмvvсээ чадвартай гэж бодож байгаа бол тийм хөгийн амьтдаар төр, засгийн эрх бариулах ба тэгж эрх бариулбал заавал хvн зоны ч юм уу байгалийн гай гамшиг учирна» гэж бичсэн байдаг.

Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд «хятадын юм» гэсэн утгаар хvлээж авахгvй ч байж мэднэ. Дургvйцээд зvгээр сууж байснаас хятадуудаас илvv их юм уншиж, наад захын хятадын гvн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу. Ер нь монголчууд ном уншихгvй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хvмvvс залуудаа өглөөнөөс vдэш болтол тасралтгvй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.
Монголд өрнөсөн ардчиллын vйл явцыг Японы Мэйжигийн хувьсгалтай (1868 оны) зvйрлэн ярьж байсан. Монголыг Японтой зvйрлvvлээд дэмий байх аа.

Тэрхvv Мэйжигийн хувьсгалын өмнө Англи, Францад очсон япон хvн байсан, тэд тэдгээр орны байдлыг гайхаж, улмаар манай Япон хурдан сурч боловсорч, хөгжих ёстой гэж бачимдан цухалдаж байсан гэдэг. Тэр бол жинхэнэ эх оронч сэтгэлгээ юм. Бас дэлхийн II дайны vеийн Японы хямралыг ч өнөөгийн Монголын шилжилтийн vеийн хямралтай зvйрлэдэг хvн бий. Япончууд тэр vед хvн бvр хvчээ дайчлан ажиллаж, Япон орныг баян тансаг болгоё гэж бодож байснаас бус, одоогийн зарим монгол хvн шиг эх орны нэрээр хаа нэгтээгээс олж ирсэн мөнгийг өөрийн нэр дээр гадаадын банкинд шилжvvлж байгаагvй юм гэнэ билээ.

Ийм байхад манай япончуудтай өөрсдийгөө зvйрлэх гээд байгаад зэвvv хvрч байна. Ингэхдээ би манай япончууд мундаг, Монгол хvмvvс муу гэх гээгvй. Хvн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.
Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгvй, унших ном ч байхгvй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргvй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хvмvvс бичиж, ярьж, нэвтрvvлж байгаа учраас ялгаагvй, тvрvvчийн л цуглаад ярьсны vргэлжлэл.

Тархины тураал. Сайн сураагvй гэж хэлvvлсэн хэрнээ, бас өөрөө тvvнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгvй яваад л байна. Монгол хvн маш азтай юм. «Монгол vндэстэн» гэдэг нэрээр дэлхий даяарт эрхэлж, дэлхий даяараа эрхлvvлж байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хvлээгээд л суугаад байна. Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бvтсэн хойно таг чиг болно.
Ер нь япончууд хvнээс юм гуйхаас ичдэг, хvний юм авахаас санаа зовдог. Хэрэг бvтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд vзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бvтмэгц таг чиг болдог зан.

Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хvн «За яршиг, зvгээр. Японы ёс ямар хамаатай!» гэх нь бий. Манай япончууд зvгээр л нэг ажил хөдөлмөрт зvтгээд өнөөгийн хөгжилд хvрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.
Ойр дотно болох тусмаа ёс төрийг чанд баримтлах нь чухал. Ёс төрийг сайн сахих хэрэгтэй. Залуус бол ер нь ёс төр гэж юу болохыг олигтой мэдэхгvй учраас тал хувь нь бvтэж байсан ажил хэргээ бvр нурааж орхих нь ч бий» гэж бид заалгадаг.

Монголчууд ёс мэдэхгvй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бvv хэл зарим нь «Угаасаа байхгvй юм чинь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. «Хvн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгvй болж байж сая хvний ёсыг бодно. Монголчууд мөр бvтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгvй дээ» гэх хvн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.
Монголчууд хоол унд, хувцас хунарт санаа зовохооргvй болчихвол харин ч нvглийг мартах байлгvй. Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгvй хардаж сэрдэнэ. Тэгээд «Ямар ч тооцоо, зорилгогvйгээр хvнд тусална гэдэг ойлгомжгvй юм. Тооцоотой, зорилготой байж л хvнд тусална гэдэг нэг талаар зөв» гэх нь урам хугална.
Монголд хvнд хариугvй тус хvргэнэ гэж байхгvй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бvр багаасаа «Хvнд туслах бол хариу санаж тооцоололгvй сэтгэлээрээ тусалж бай» гэж сурсан билээ. Харин монгол хvн «Аав ээж намайг «хvнд туслахдаа тооцоотой хандаж бай» гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хvний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хvмvvжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бvv гараасай гэлтэй ч тийм хvмvvжилтэй хvмvvс хэдийнээ хил давж, бусдын зэвvv хvргэж яваа нь vнэхээр харамсалтай.

Өгөөш том тусмаа дэмий гэж vг байдаг. «Монголчууд юу ч vгvй юм чинь ядаж бардам зан байх ёстой» гэдэг монгол хvн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгvй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бvдvvлэг зан гэж л буулгахаас аргагvй.
«Сул дорой хvн тvvнийгээ нуух гэж зөрvvдлээд, найр тавихыг зохисгvйд тооцон омогддог» гэсэн vг бий. Монгол залуучууд «Гадаадынхан бага юм өгч байна. Бvр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай» гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хvн өөрийгөө гэх аминч vзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бvх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дvvрсэн хvнийг аминч vзэлтэн гэнэ.

Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хvн Монголд хэд бол? Монголд vнэхээр баян хvн байхгvй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгvй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагvй. Өөрөө vл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хvн.
Хятадын «Мэнз бичиг» номд «Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ» хэмээжээ.
Муу луйвраар залилж авсан мөнгөөр хvvхдээ гадаадад сургахаар явуулдгийг ойлгохгvй байна. Юуг нь ойлгохгvй байна вэ? Аав нь луйвраар олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, тийм мөнгөөр суралцахаар явж чадаж байгаа хvvхдийнх нь сэтгэлгээг vнэхээр ойлгохгvй байгаа юм. Би ямар мундаг хvн биш, монголчуудад сургаал айлдах чадалтай ч биш дээ.
Ер нь Монголд эхлээд хvний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хvн бий болгох ёстой байлгvй дээ. Жинхэнэ хvн гэдэг ямар хvнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггvй хvнийг л хэлнэ.

«Монгол хvний vгэнд битгий итгэ!» гэдэг vгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгvйг ухаарна. Монголыг сайн мэддэг хvн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгvй хvний толгойг эргvvлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нvvр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.
Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож vvнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндvv. Хятадын зохиолч Ро жин, «Усанд унасан нохойг нэрмэж зод!» гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шvv гэсэн утгатай энэ vгийг олж уншаад хvчтэй цохилт авсан.
Би багаасаа «Хvн болгонд тусалж бай» гэж хvмvvжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ vг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хvрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхvv замаар явж байгаагийн хариуцлага ард тvмэнд бас бий.
Монголын ард тvмэн өөрөө хийх ёстой гэж бодохгvй, хэн нэгэн хvн хийж өгөөсэй гэж хvлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгvй болгох ёстой юм бэ? Дандаа хvний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.

Гадаадад сурч байгаа хvмvvс, гадаадад гарсан хvмvvс монгол орноо хаяагvй байх аа. Гэхдээ тэд «Монголыг гайгvй болохоор нь очно» гэж ярьдаг. Бас л хvний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хvн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хvн байхгvй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хvн олон.
Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хvний хvсэлд хэр хэмжээ гэж байхгvй. Монголчуудтай харилцах бvрт, сvvлийн vед «Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагvй өчvvхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ» хэмээх нэгэн vлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггvй.
Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илvv тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгvй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгvй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

КИМYРА АЯАКО

Saturday, March 5, 2011

Буруу ааш авиртай хэрнээ өндөр албан тушаалтай хүнээс илүү зэрлэг араатан үгүй

Бидний Монголчууд дэлхийн хөгжлийн зэрэглэлийн тоонд ядуу буурай ч биш, хөгжингүй орнууд ч биш “Хөгжиж буй орон” гэдэг зэрэглэлд багтан өөрсдийн өнгө төрхийг бүрдүүлэн он цагийг элээсээр л... . /”(2008 оны байдлаар Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ээр 194 орноос 134-д, хүний хөгжлийн индексээр 179 орноос 112-д, ардчиллын индексээр 167 орноос 58-д орж сэвтсэн ардчилалтай)[1]/
Хэн нэг нь нэгэнтээ буруу ааш авиртай хэрнээ өндөр албан тушаалтай хүнээс илүү зэрлэг араатан үгүй хэмээжээ. Энэ үг өдгөө бидэнд биелэлээ олж, тусгалаа харуулсаар л байна. Хувьтай төрсөн бидэнд үржил шимтэй өргөн уудам онгон зэрлэг, унаган байгаль, өлсөж үл үхэхээр хүн амынхаа тооноос даруй 13 дахин их мал сүрэг, халуун амь, бүлээн цусаараа тамгалсан аугаа их түүх, тусгаар тогтнол, ардчилал эрх чөлөөг, эцэг өвгөд, ах эгч нараас  минь өвлөгдөн заяагджээ.
Өнөөдөр Монголчуудын дийлэнхи хувь нь өнгө мөнгөний харгис хэрцгий хүчирхийлэлд автан, өвдөг сөхрөн, өндийн босож, эргэж сөхөрсөөр. Албан тушаалтан эрх яндагтнуудын авилгал хээл хахууль, анд найз нөхрийн хууран мэхлэлт, авааль эхнэр, нөхрүүдийн урвалт, тэрслэлт хэрээс хэтэрч, гэр бүлийн тогтвортой байдал орхигдон ирээдүй хойч үеийн хүмүүжил ёс суртахуун уланд гишгигдэх болжээ. Гэмт хэргийн үйлдэгдэх байдал улам зэрлэгшин урьд өмнө нь сонсох нь битгий хэл байдаг гэдгийг ч мэдэхгүй тийм үйлдлүүд ар араасаа цувран хөвөрсөөр. Ашиг хонжоо олж, алдар нэр хөөж, албан тушаалтай болж л байвал юу хийх, ямар үр дагварт хүрч болох, нийгэмд хэрхэн нөлөөлөх, бусдад ямар хор хохирол учирч болохыг хэтэрхий үл харгалзна. Төрийн нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид нь авдаг хэдэн төгрөгөө голцгоон ажил үйлчилгээндээ хайнга хандаж, амьдарлаа ахиулах боломж эрэн авилга авах үүдээ нээнэ. Аль цагийн Монголчууд ад зэтгэрийн шуналд автан ариун ёс суртахуунаа  агаарт хийсгэж, хөрсөнд булсан юм бол доо хөөрхий....
Эл бүгдийг хийх арга зам, үйлдэх технологийг хэвлэл мэдээллийн электон болон, гоё сайхан өнгөтэй хэвэлмэл ганган сурвалжууд хэтэрхий их сурталчилаад байгаа нь харамсалтай. Үүний үр дүнд нялх балчир оюун ухаан, төлөвшиж амжаагүй үзэл бодол хамгийн ихээр өртөгдөн эрэмдэглүүлж хохирч, ирээдүйд улам хар сүүдэрээ тусгахаар аюулын харанга дэлдсээр.
Эл бүгдийн учир шалтгаан нь яах аргагүй эрдэнэт хүмүүний ёс суртахууны ядуурал, өлсөглөн мөнөөс мөн бөгөөд үүнийг засаж залруулах хамгийн боломжтой арга нь залуучууд бид энэ цаг мөчөөс эхлэн хойч үеийнхнийхээ юун түрүүн ёс суртахууны төлөвшил, удаад нь бүх талын боловсролыг эрүүлээр зөв төлөвшүүлэхэд анхаарч өөрсдөө үлгэр дууриалал үзүүлэн, хошуучлан манлайлж, нийгмийн өмнө ихээхэн хариуцлага хүлээх цаг нэгэнт иржээ.
Хүнийхээ мөн чанарын хувьд төлөвшөөгүй, ёс суртахуунгуй нэгэн бээр өргөн их боловсрол, өндөр их албан тушаалыг олох аваас тэр их нөөц боломжийг өөрийнхөө ашиг тусын тулд хичнээн аюултай ашиглаж болдог жишээг бид хэн хүнгүй л мэдэрч байгаа билээ. Үүнийг газар авхуулж, дахин давтагдуулахгүй байх цор ганцхан арга зам байх бөгөөд энэ нь хүний ёс суртахууны төлөвшлийг хөгжүүлэх юм. Нэмж хэлэхэд хүн ёс суртахууны төлөвшлийг бага насандаа ялангуяа 14 хүртэлх насандаа олж авж бат бэхждэг. Харин цаашдаа түүнийг хөгжүүлж, бусдад илүү хүртээмжтэй болгох арга замыг хайдаг.

Жич:
·         ёс зүй гэдэг нь: “(ёс, ёслол, ёс суртахуун, ёс суртахууны хариуцлага, зан суртахууны хэм хэмжээ мөн чанар, зүй тогтлыг судалдаг философийн салбар ухааныг ёс зүй гэнэ)[2].
·         Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах болох хуулиар зохицуулагддаггүй хэм хэмжээний нөхцөлд нийгмийн өмнө, бусдын өмнө хүлээх харицулага юм.


[1] Дэмбэрэл Ц, Монгол улс Дэлхийн хөгжлийн зэрэглэлд хаана яваа бол?,

[2] Нарантуяа Д, Өөрийгөө сорихуй, Улаанбаатар хот, 2006 он, 7 дахь тал

Friday, March 4, 2011

Монгол хүний эрхэмлэх 6 зүйл:

эцэг өвөгдийн сургасан эрхэмлэх 6 зүйл:
1. Үнэн бат журмыг үргэлж хичээж явах
2. Өөрөөсөө илүү өрөөлийг энэрч явах
3. Өвөг дээдсийн сургаалийг санаж сэрж явах
4. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
5. Авах гээхийн хорвоог учирлан таниулж явах
6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Friday, February 18, 2011

Хүүхэд орчноосоо сурдаг

Хэрэв хүүхдийг үргэлж шүүмжлүүлдэг бол бусдыг шүүмжилж, буруутгаж сурдаг
Хэрэв хүүхэд шоолуулж, гутаалгаж өссөн бол, бүрэг ичимхий болж хүмүүждэг
Хэрэв хүүхэд өс хонзон, дайсагналтай орчинд өссөн бол хэрүүл хийж дайсагнаж сурдаг
Хэрэв хүүхэд үргэлж ичиж, зовж хүмүүжсэн бол өөрийгөө буруутгаж сурдаг
Хүрэв хүүхэдэд хүлээцтэй ханддаж хүмүүжүүлсэн бол, тэвчээртэй байхыг сурдаг
Хэрэв хүүхдээ дэмжиж, урам зориг өгдөг бол өөртөө итгэлтэй байж сурадг
Хэрэв хүүхдийг магтаж, урамшуулж өсгөсөн бол бусдыг сайшааж сурдаг.
Хэрэв хүүхэд, өөрийн эрхийг нь хүндэлдэг орчинд өссөн бол бусдад эрх тэгш, шударга хандаж сурдаг.
Хэрэв хүүхэд үргэлж юмаа бусадтай хуваалцаж байгааг харж өссөн бол өглөгч болж сурдаг.
Хэрэв хүүхэд зөв шударга орчинд хүмүүжсэн бол, үнэнч, шулуун шударга байж сурдаг.
Хэрэв хүүхэд, ээж аавынхаа хайрыг, тэдний дотнын хариалцааг мэдэрч өссөн бол амьдралд аз жаргалтай байж чаддаг.
Эмпати боловролын төв.

Tuesday, February 15, 2011

Цагын жамыг тодруулагч Цаасан шувууны сургааль

Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны сургааль Гурван эрдэнэд итгэнэ Хязгаар газрын нэгэн хүн /төр гэрэлтийн / тавдугаар оны барс сарын шинийн арван наймны шөнө зүүдэлсэн нь: Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэгэн хүмүүн ирээд нисгэгч хүмүүнээс ийн асуув. Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл - Хямд хэмээв. Бас өөр хийхэд хямд юу буй? гэвэл - Муу үйл хямд хэмээв Ямар юм цөөн бэ? хэмээвэл - Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв Ямар юм олон буй? хэмээвэл - Сэрэмжгүй муу заяатан олон хэмээв Ямар юм муухайв хэмээвээс
Үл мэдэгч муухай хэмээв
Юу сайхан бэ ? хэмээвэл - саруул ухаан сайхан хэмээв Юу хортой вэ? Хэмээвэл - өст сэтгэл хортой хэмээв юу худал вэ? Гэвэл - энэ нас худал хэмээв Юу үнэн вэ ? хэмээвэл - гурван эрдэнэ үнэн хэмээв юу муу буй? Хэмээвэл - хүний ном үгүй муу хэмээв юу сайн вэ? Хэмээвэл - чин сэтгэл сайн гэв Энэ цагийн хүний жам ямар  вэ? Гэхэд - Аяа  аяа хуухай. Энэ цагийн хүний явдлыг санах тутам ертөнц лүгээ нөгцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт бөлгөө. Бурханыг тахисаар сууж тээршаана Номыг сонссоор сууж уйдна . Хуврагатай ханилсаар сууж Боолоо хийнэ Өөрийн болбоос  нохойг ч болов өмөөрнө. Бусдын болбоос бурханыг ч болов огоорно Баялаг болбоос  дайсныг ч болов аргадна Гуйрамч болбоос  эцэг эхийг ч болов орхино. Олзтой болбоос  биеэ ч хөлсөлнө Зориггүй болбоос Буянаас  ч болов зайлна Дурлаваас мэдсээр байж хулгайг ч болов багтаана Зохилдвоос адтай ч болов нөхцөнө Буруудваас  дээдсийг ч болов доромжилно Хэрэглэвээс амраг саднаас салахуйд ч үл зовно Эс хэрэглэвээс тангарагаа эвдэж санаа амар сууна Дагаваас хов яртж болно Зөрчвөөс хааны цаазаас ч давна Аяа бас Зарим мэргэд номыг мэддэг хэмээгээд алдрыг эрнэ. Зарим мэргэд эрхийг олоод дайсныг хураана. Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ. Зарим эр атаа заргаар байх юмаа барна. Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно. Аяа бас Шавь хүн багшийг үл ойшооно Түүнчлэн Хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно Хүүхэн хүн эхийн сургаалыг үл дагана. Шавь хүн багшаас ноёдыг илүү хүндэлнэ. Хөвгүүн бээр хураахаас илүү тархаахыг үйлдэнэ. Хүүхэн хүн эцэг эхээс  эрийг илүү  өргөнө Залуу нь хөгшнөө басна. Хөгшин нь залуугаа үл тооно. Идрүүд нь хал барина. Настнууд нь далд орохыг хүснэ. Аяа бас. Үйлийг өр мэт үл нягтална. Номыг самуун үг мэт үл дурсана. Үхэхийг унтахын төдий үл санана. Рашааныг ундааны төдий үл хэрэглэнэ. Сударыг мөнгө мэт үл хадгална. Сайн үгийг сонсовч мартана. Муу үгийг алба мэт зарлана. Авах болбоос уул мэт боловч чамлана. Өгөх болбоос нэгэн цэн ч  боловч харамлана. Цухалдваас  өөрөө ч болов боож үхнэ Нөхцөвөөс хүний төлөө байх юмаа ч болов барна Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ. Хилэнцэт үйлэнд аяандаа мэрэгшинэ. Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна Энэрэгч багшийг дуудавч зайлна. Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахаар явна. Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна… Дээдсийг асуувч үл хэлнэ Амрагийг эс асуувч шивнэнэ Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ. Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ. Дээдэстэй зөрчинө Нөхөдтэй тэмцэнэ Доордсыг дарлана Аргатай нь авна Аргагүй нь алдана Сайн хүн ганцаардана Шалиг хүн омогтой болно Олонтой учрахдаа ярина Ганцаар явахдаа дуулна Үнэн үгтэн омогтны тоонд орно. Башир үгтэн цэцний суудалд сууна. Эд эвдрэхийг хайрлана. Эв эвдрэхийг үл хайрлана. Салалцаад гаслалцана. Учиралдаад хууралцана. Хүний муу хэлэхээс айна. Сүнс зовохоос үл айна. Зововч хичээлийг мэлзээнд гаргана Жаргах боловч шамдалыг Итгэл уншихын төдий үл үүсгэнэ Аяа бас. Тусын хариуд хор хийх хүн олон. Ачийн хариуг мэдэх хүн цөөн. Хилэнцийг мэдэвч хийх хүн олон. Номыг мэдэвч бүтээх хүн цөөн. Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон Гэмтнийг үзэвч хагацаж чадах хүн цөөн Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон. Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн. Зусар үг хэлбээс  баярлагчид олон. Өөрийн гэмийг хэлбээс  үл гомдогчид цөөн. Эрхэлж муу үгээр тогловоос хадгалагчид олон. Энэрч харамгүй сургаваас  авагчид цөөн. Аяа бас Адис авахын урьд сайн мууг шинжинэ Эрдмийг авахын уртд гэмийг харна Албанд явахын урьд уйлж туршина Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн ьуршина Хүнийд очихын урьд Хэн буйг асууна Сүжиглэхийн хамт сэжиг төрнө. Эрдэмийг эрэхийн хамт гэмийг эрнэ. Саданд учрахын хамт дайсныг даллана. Амгаланг бүтээхийн хамт зовлонг эрнэ Үнэн үг хэлэхтэй хамт худал үгээр  чимнэ. Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна. Аяа бас Хариугүй өглөг үл өгнө. Харгүй сайхан сэтгэлээр үл санана. Атхаггүй амгалан сууж үл чадна. Алагчлалгүй шудрага явж үл мэднэ. Юмыг тоололгүй алга  үл гаргана Зүгээр суугаад алдрын төлөө эд мал зарагчид олон Өвдөж сандравч хайргүй өргөгчид олон Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон. Сайн явдлаар яваад баярлагч хүн цөөн. Аяа бас Хүндлэлийг ямба хэмээнэ Ёсыг алба хэмээнэ Ихэстэй учирваас  зусардахыг бодно. Энгийн нөхөртэй учирваас  үг авахыг бодно Энэ цагийн хүний зовлон хэмээвээс : Цайруу явбаас  хүний гарт орно. Хардаж явбаас муу үйл арвидна. Шудрага явбаас  олонтой үл таарна. Башраар явбаас  номтой үл таарна. Чанга хурц явбаас  өстөн олон болно. Дуугүй номхон сууваас толгой дээр гарна Дундуур зэрэг явбаас  тэнэг гэж сонжлогчид олон. Гуйж хэлбээс эрэмшинэ. Ширүүн хэлбээс дордоно. Аргаар хэлбээс баширтай болно Үнэн хэлбээс ойшоохгүй болно. Худал хэлбээс хүндгүй болно. Олноос зөвшвөөс  санаагаа үл хэлнэ. Ганцаар шийдвээс  зөрүүд болно. Магадгүй загнаваас итгэмжгүй болно Ойр сууваас явдлаас зайлна. Хол явбаас орхив хэмээн санана Болзоогүй явбаас  томоогүйд тооцно Олон үг хэлбэл чалчаа хэмээнэ Дуугүй суувал ихэмсэгт  бодно. Хянаж хэлбээс  хартай хэмээнэ. Гэмтэй нь гэмгүйдээ ноцно. Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө. Эвлэвээс хардана. Эвдэрвээс гомдноно. Аяа бас Ганцаар  муу явах мөртөө  бусдыг жишээ татна. Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ. Хүний нэрээр нүүр олоод биед хүчирхэнэ Хүний юмаар баяжаад элдэв бардамыг өгүүлнэ Дээр явбаас  атаархана. Доор явбаас  дарлана Энэ цагийн Алаглагч ноёд, Идэгч түшмэд, Хариу бодогч өглөгийн эзэд, Тэмцэлдэгч ардаас эхлэнертөнц ба номын зүг их боловч Суудлын төлөө олох нэр, Эдийн төлөө номлох ном, Алдрын төлөө үйлдэх буян, Өглөгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн Муу явдлыг өөрөө үйлдээд Цагийг муу хэмээнэ. Арван хар, таван завсаргүй тэргүүтэн Хязгааргүй муу үйл ба таван махбодийн хор тэргүүтэн Хорлол ба найман  зовлон тэргүүтэн Зовлон ба Хүн хийгээд хүн бусдын эрх тэргүүтэн Энэ ертөнцийн орны аль мууг өгүүлж хаа барах. Товчилбоос сансрын гянданд үйлээр хүлэгдэж  Мунхагийн харанхуй дотор тачаангүйгээр согтож Урины мэсийг бариад омгоор хүлэгдэж Атаагаар энэлэн зовлонгийн эвэршээлээр эмгэнэх Амьтан бүгд хөөрхий Уурлаваас дуу үл гарах Баярлаваас олон үг чалчих Ихэсээс мятрах Багад хөөрлөх Ичгүүргүй амьтад бүгд хөөрхий Даарваас хувцас Халууцваас сүүдэр Өлсвөөс хоол Цангаваас унд Зүдэрвээс нойрын төдий Өнөө, маргаашийн төдий туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий Муу авъяасаар мэргэдэж Оюуны хүчээр сулраад Аргагүй бологчид хөөрхий Тэсэхүйеэ бэрх муу заяанаас гараад Гайхамшигийн амгалант хүний биеийг олоод Энэ мэт зовлонгийн үйлийн үрийг эдлэгч амьтан бүгд даанч хөөрхий хэмээв. Тэр цагт нөгөө хүн ийн асууруун: - Аяа энэ мэт муу цаг дор Үнэнийг санагч хүмүүн ямраар явбаас болох буй за хэмээсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн: Аяа нөхрийн дээд сэрэмж мөн боловч Лам, Эцэг, Эх  3 ачтанаа бүү хард Эрдмийн дээд эв мөн боловч Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц Учраад хэлэлцдэг жам мөн боловч Хэмжээгүй үг бүү хэл Бурханаас илүү аврал үгүй тул Сүжиглээд дамжиг бүү үйлд Номоос илүү эрдэм үгүй тул Суралцаадомог бүү үүсгэ Хуврагаас илүү өмөггй тул Хүндлээд гэм бүү ярь Маныг хорлогч нь нисванис тул Маныг хорлогч нь нисванис  мөн тул Сэтгэлийг  харуулдаж хориг тавь хэмээв. Тэр хүмүүн ийн асуув: Сургааль хэрэгтэй хүн ямар буй. Хэрэггүй хүмүүн ямар буй ? хэмээсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн:  Үл мэдэгч, мунхаг, ухаангүй  хүнд сургааль хэрэггүй Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургааль хэрэггүй Өвүүлсэн үгийг үл авагч хүнд сургааль хэрэггүй Үзсэний дараагаар л мартагч хүнд сургааль хэрэггүй Бусад хүний гэмийг отогч хүнд сургааль хэрэггүй Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургааль хэрэггүй Ихэс дээдсээс дутаагч хүнд сургааль хэрэггүй Илт үзтэл гангалагч хүнд сургааль хэрэггүй Элдэв баширт нөхөртэй  ханилагч хүнд сургааль хэрэггүй Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургааль хэрэггүй Эд мал тэргүүтнийг худалдсаар үгүйрэгч хүнд сургааль хэрэггүй  Их суудлыг хүсэж нэрэлхэгч хүнд сургааль хэрэггүй Энэ ба хойтын явдлын сүүлийг үл бодогч хүнд сургааль хэрэггүй  гэв. Учрыг ухах саруул ухаантай хүнд сургааль хэрэгтэй Үнэнийг баригч шударга хүнд сургааль хэрэгтэй Улмаар буяныг хураагч хүнд сургааль хэрэгтэй Очир дарь ламын зарлигийг хадгалагч хүнд сургааль хэрэгтэй Олон нөхөдтэй таарагч хүнд сургааль хэрэгтэй Үхэх өвдөхиййн зовлонг санан айгч хүнд сургааль хэрэгтэй Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургааль хэрэгтэй Өвгөд эмгэдийг өргөгч хүнд  сургааль хэрэгтэй Сургагч нь Зоригоор бус үнэнээр болбоос сургаж болно Зориуд бус халамжлах сэтгэлээр болбоос сургаж болно Зовлонт үйлээс зайлуулагч болбоос сургаж болно Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай болбоос сургаж болно Үлэмж мэргэн эс боловч омог сэтгэлгүй бол сургаж болно гэв. Тэр хүн: Тийм бөгөөс надад мэдэхэд хямд, хийхэд хялбар, явахад амар, санахад томъёотой  нэгэн сургааль айлдаж хайрла. Гадна биеийн явдал , дотоод хэлний үг , нууц сэтгэлийн чиг гурвуулангийн ерөнхий байдлыг ямар мэт явахав. Гадаадамины аж төрөх, дотоод их бага төрийн нууц явдал,  дээдийн номыг бүтээхийн зэргийг ямар мэт явахав. Жаргах цагт санах санаа, зовох цагт хатамжлах сэтгэлийг надад айлдаж хайрла хэмээхэд нь Нисгэгч хүн ийн өгүүлрүүн: Гадаад биеийн явдал гэвэл Ёстныг хүндэл Настныг баярлуул Ачтанаа өргө Бачтанаас зайл Сайнаас бүү сал Садныг бүү эр Олныг бүү арилж Огт бүү харамла Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга Онц зөрүүлхэж дээдсээс бүү  сал Муу нөхөртэй бүү нөхц Зүйл бүрийн хувцас бүү өмс Зүг талгүй бүү гайхуул Хэлний өгүүлэх хэмээвээс: Хэвцээрхэж хэрүүл бүү үүсгэ Хэгжүүрхэж омог бүү үүсгэ Хэлбэрч олон янз бүү урва Саваагүй тохуун үг бүү хэлэлц Санамсаргүй үг бүү хэл Эвлэж муу санаатантай бүү зөвш Эвдэрч олон зан бүү гарга Хорлож бусдын гэмийг бүү малт Ховсорч хэрэггй үг бүү зөө Хуурч элдэв башир бүү хэл Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв. Сэтгэлийн чиг хэмээвээс Шинжлэлгүй бүү сэтгэ Сэрэмжгүй бүү зальхайр Гэнэт нөхрийг бүү итгэ Гэнэдэж хүнээс бүү урьт Буруу юмыг бүү өмөөр Бусдын юманд бүү шуна Бузгай дээрэнгүй бүү загна Бузар хилэнцийг бүү үүсгэ Чөлөөгүй гэж бүү алгас Чадал үгүй байж бусдыг бүү дуурай Магад дээдсийг олж нөхөрлө Муу явдалтнаас насад дутаа Санасан бүрийг бүү ярь Салах учирахад бүү гомд Буянтай санаанаас бүү холд Боди сэтгэлийг бүү март Нийтийг товчилбоос: Самуун хүнтэй бүү учир Санасан бүрийг бүү илтгэ Тэр энэ гэж бүү эрэлх Тэгэх ингэх гэж бүү зарла Сонжилвоос бүү уурла Сонирхож бүү урва Өгвөөс эд мөн Сахиваас санваар мөн Хүлцэвээс хуяг мөн Хичээвээс бодь мөн Эс мартваас бясалгал мөн Мэдвээс билэг мөн Мунхаг хүнтэй орлдвоос үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна Хүсэлтэй хүнийг чанга хоригловоос гансрах тул аргаар номхотго Ууртай хүнийг ширүүн хэлбээс аюул болох тул улмаар ухуул Омогтой хүнийг дарлаваас хорсох тул нэр цолоор баясга Дээрэнгүй хүнийг хөгжөөвөөс хэрэг гарах тул их битгий хэрэгс Атаач хүнд нүүр эс өгвөөс гомдох тул сайхан загна Харамч хүн нэг ширхэг  утсыг ч болов  харамлах тул арилжаа бүү хий Зусарч хүнтэй нөхөрлөвөөс зоргоор сурах тул дорд суудлыг барьж Ховч хүнтэй хэлэлцвээс бусдын гэмийг сонсох  тул үгийг битгий итгэ Их хүнийг эс нүүрдвээс өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл Боол хүнийг эс баярлуулваас  явдал хожимдох тул бага сага юм өг Өр бүү ий Өглөг бүү тасал Хулгай бүү хий Ховсоргон бүү загна Олноос зөвш Онц өөрийн санааг сүүлд гарга Хэлвээс бүү буц Санаваас бүү март Хүнийг нүүрчилж хэргийг буруу бүү болго Хүнд чиг үгүй бүү суу Сайхан зан үгүй бүү  суу Эдгээр хэмээвээс ертөнцийн ёсны сургаал болой Эдүгээ номны ёсны сургаал хэмээвээс
Биеийг тороос алдуурсан шувуу мэт аглагийг шүтХэлийг хятад хэвийн зангилаа мэт алдралт үгүй бооУрьдын хийсэн хилэнцээс хор идсэн мэт хаширМагад гарах буянтай сэтгэлийг амь мэт энхрийлХилэнцэт нөхрөөс аварга могой үзсэн мэт зайлБуяны садныг өөрийн толгой мэт өргөСэтгэлийн эрдмийг яст мэлхийн гишгэм мэт нууУрсгал зөөлөн занг мөрний урсгал мэт үргэлжлүүлэн ундаргаГанц зоригийг бууны сум мэт чиглэГурван эрдэнийн үйлсэд морь нохой мэт зүтгэОлон хамаг амьтанд сал онгоц мэт боол сэтгэлийг барь Тангараг, санваар хоёрыг шил толь мэт хайрлаӨөрийн биеийн гэмийг салхи мэт алдаршуулЗөв болвоос дайсныг боловч үйлдБуруу болбоос хааны суудалд суувч зайлБуян болох болбоос хилэнц мэт боловч үйлдХилэнц болох болбоос буян мэт боловч тэвчҮлгэрлэвээс хүнтэй адил боловч ороолон болвоос бүү учирГалзуутай адил боловч дээдэс төрөлхтөн болвоос шүтТүүнчлэн билэг буй бөгөөс эрдэм үл болох юм нэг ч үгүй Сүсэг буй бөгөөс адис үл гарах юм нэг ч үгүй Хичээнгүй буй бөгөөс үл бүтэх юм нэг ч үгүй Боди сэтгэл буй бөгөөс нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээв.  Тэр цагт  билэгтэй бөгөөс юм бүгд эрдэм болох учир буй хэмээхэд:
Үлгэрлэвээс  Чулуун хор эмч хүнд эм
Өвчтөнд рашаан болох
Зүгээр хүнд хор болсон мэт
Шимийг авбаас өчүүхэн юм ч их эрдэм болох олон буй
Хорхой тэжээж авсан шүлс магнаг болохыг үзэхтүн
Энэ үест Билэг, Сүсэг, Хичээнгүй, Бодь дөрөв
Ялгал, Оньч, Эрдэм, Сайн дөрөв
Үүнийг номлох зүйл  эгээршгүй боловч
Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох
Товчын төдий өгүүлвээс
Сүсэг үгүй бөгөөс  бурханыг шүтэж үл чадна
Бурханыг шүтэж эс чадьаас
Зарлигийг дагаж үл чадна
Зарлигийг эс дагаваас
Ишийн эрдмийг ү олно
Түүнийг үл олвоос онол үл төрнө
Тэр хоёр үгүй бөгөөс
Авах гээхийн аль нь ч үгүй буруудна.
Хичээнгүй үгүй бөгөөс туурвисан үйл хэрэггүй өнгөрнө
Боди сэтгэлтэй хүн нялх ч болов олныг айлгана
Хорлох сэтгэлтэй хүн идэр  хүчтэй боловч дайсныг арвитгана
Алаг үгүй сэтгэлтэй хүнийг
Амьтан бүр өрөвдөнө
Бус бас  жаргах цагт ташуурал үгүй сэтгэлийг дар
Хайртай хэмээгч дотуурчилсны нэр
Хилэгнэх хэмээгч уурын нэрЖаргах хэмээгч нойрын нэрИх хурц хэмээгч омгийн нэрХарилхана хэмээгч атааны нэрӨнгийг өгүүлж хэлвээс мөн чанар нь 5 хорын нэр буйӨвчин бага боловч үхлийн шалтгаанБудаг бага боловч өнгө урвуулахын шалтгаанБуян бага боловч туслахын шалтгаанГал бага боловч түлэхийн шалтгаанНүгэлт нөхөр хол боловч хорлохын шалтгаанБусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүйНасад өөрийн сэтгэлийг нам дарж явтугайСайн муу хоёрыг сэтгэлээс ялгадагТус хор хоёрыг үйлдвэрээс таньдагҮнэн худал хоёр сүүлдээ тодордогЖаргал зовлон хоёр өөрийн үйлээс болох тулСэтгэлийг шантралгүй буянтай сэтгэлийг хадгалвал Үхэвч санаа амар буйУчир үгүй цааз үл байнаУг үгүй үр үл байнаСанал үгүй үг үл хэлнэСаадгүй буянаас үл хожимдох тулҮйлдвэр юу үйлдэвч шалтгааныг шинжил хэмээлээ.Тэр цагт нөгөө хүн товч нь юу буй хэмээсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн:Аврал бүгдийн товч лам мөнСанваар бүгдийн товч сэрэмж мөнБуянтай сэтгэлийн товч боди сэтгэл мөнҮзэл бүгдийн товч үнэн үзэл мөнСанаа бүгдийн товч мөнх бус мөнНом бүгдийн товч сэтгэлийг номхотгох мөнТаван махбоди бүгд огторгуйн махбодид хурнаТаван хор бүгд мунхаг сэтгэлд хурнаБилэг Билиг бүгд номын төвийн билэг билигт хурнаДурьдаж мэдвээс сансар нирваан бүгд сэтгэлийн чанараас үл давнаҮлгэрлэвээс хоосон хумхын тоос цугларсаарАрвидваас шороо болноШороо арвидваас уул болноЧийг арвидваас ус болно Манан арвидваас үүл болноТуйпуу арвидваас балгад болноТүүнчлэн бие үгүй хоосон сэтгэл буруудваас нисванис болноНисванис арвидваас там боловсорноЗөвдвөөс буянт мөр болноБуян арвидваас бурхан болноЭнэ мэт элдэв зүйлийн үзэгдэгч бүгд шүтэн барилдлагаҮзэгдлийн төдийн хоосон хэмээхийн агаарт зүүд замхрав хэмээн хэдэнСайн муу үнэн худал үгсийг наадмын төдий бичсэн Энэ цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээгдэх сургааль төгсөв.

Ум сайн амгалан болтугайОчирдарь багшийн адистэдээр Онол бүгдийн эцэст хүрч Орчлонгийн далайг ширгээж гэтлэн Номын биеийг олох болтугай.
эх сурвалж: http://luvsandorj.blogspot.com/2010/02/blog-post_6135.html

Sunday, February 6, 2011

ӨӨРИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЖ, ӨӨДРӨГ АМЬДАРЦГААЯ

Эргэх хорвоод эрдэнэт хүмүүний биеийг олж төрсөн хэн боловч ганц олдох насандаа аз жаргалтай, сэтгэл өөдрөг, утга төгөлдөр амьдрахыг хүсдэг. Сайхан амьдрал, сайн нөхөд, аз жаргал амжилт бүтээл рүү биднийг дагуулдаг гол хүчин зүйл билээ.
Хамгийн түрүүнд хүний өөрийн эрдэм чадал, өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө удирдан жолоодох арга ухаан гэж би итгэлтэйгээр хэлнэ. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө хайрлаж, /өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийн “би”–г бусдад сөргүүлэн тавих гэсэн үг биш юм/ өөрийгөө шүүмжилж, өөрийгөө өөрчилж, өөртөө итгэлтэй байж амжилтанд хүрдэг. Өөрийгөө хайрлах эрдэмд “эрүүл амьдрах”, “эрүүл мэндээ хамгаалах” чадвар  чухал байр суурь эзэлдэг. Гэвч бид өнөөдөр өөрийнхөө эрүүл мэндийн талаар маш бага санаа тавьдаг шүү дээ.  Эрүүл, эрч хүчтэй амьдрах урлагт  суралцахад дараах 4 зарчмыг баримтлах хэрэгтэй. 

1.    Сэтгэлээр баян байх
2.      Дасгал хөдөлгөөнөөр байнга хичээллэх
3.      Зөв хооллох
4.      Хорт зуршлаас тагалзах /архи тамхи/

Пифагор ёс зүйн тухай хэлэхдээ

Амьтан бүхэнд анд нөхөр мэт ханд
Алж бүү ид гэж зөвлөж байна би
Сэтгэл хөдлөлөө барьж сур
Сэргэлэн даруу байж үлгэр үзүүл
Найз нөхдийн холбоог бүхнээс өндөрт өргө
Найртай сайхан инээж, дэлбэртлээ бүү уурла.
Сайхан амьдралын үндэс нь итгэл бөгөөд
Саар муугаас аврал нь найдвар болох
Бурхад , баатрууд даймонуудын удаан хүлээсэн од нь гэрэлтэнэ.
Ухаантай болоод тавиландаа гомдохгүй бол Урагшгүй гай дайрч үл ирнэ.
Өөрснөө бид дийлэхгүй зүйлээс
Өчнөөн гамшиг зовлонг амсаж болно.
Сэтгэл сайтай бол амьдралын жаргал тэр
Элэгсэг бөгөөд гоо үзэмж нь жаргалд нэмэр болой.

Saturday, February 5, 2011

Хандлагаа өөрчлье!


Та аль зүгрүү алхана тийшээгээ л очно. Хэрвээ та амжилт бүтээлээр арвин аз жаргалаар бялхасан тийм л өөрийн ерөнцийг бүтээхээр тэмүүлэн түүнийхээ зүг чиглэн явах аваас зөв нэг алхам бүртээ түүндээ ойртоно. Гэхдээ ямар замаар хэдий хугацаанд хэрхэн хүрэх нь таны аливаад хандах хандлагаас хамаарна. Амжилтанд хүрсэн алдар суутнуудад бүгдэд нь нэгэн чухал чанар байдаг нь тэдний бодол агуу бөгөөд маш хүчирхэг. Тэд бодлоосоо үл няцаж, үл ухарна. Тэд өөр өөрийн замаар амжилтанд хүрсэн авч тэдэнд нэгэн ижил  чанар байдаг нь тэд бүгд өөрийн гэсэн итгэл үнэмшилдээ баттай зогсож, амьдарлын тодорхой зарчим баримтлаж, аливаад хандах эерэг зөв хандалагтай байдагт оршино. Тэдний хийсэн үйл хэрэг ямагт бусдын төлөө байснаараа амжилт алдар нэрийн хаалгыг нээсэн. Тэдний хийсэн бүтээсэн бүхэн бусдад зориулагдсан байдгаараа амжилтын үүдийг онгойлгосон байдаг.
Тэд эхлүүлсэн зүйлээсээ үл няцан, үл шантран, үл зогсон шинэ шинэ нээлт, арга замыг олсоор байдаг. Алдарт зохион бүтээгч Томас Эдисон гэрлийн шил гэж юу байж болох яаж ажиллаж болох талаар огтоос мэдлэггүй боловч байж болох талаарх төсөөллөөрөө урт хугацааны уйгагүй маш олон туршилт судалгааг олон дахин хийж байсан. Түүний гэрлийн шил бүтээх төлөвлөгөө амар хялбар байгаагүйч тэрээр 850 гариу туршилтын дараа ч үл цөхрөн “Би гэрлийн шил хийж болохгүй талаар 850 гариу арга оллоо” хэмээн дурьдсан байдаг. Эцэстээ тэрээр дахин 100 гариу туршилт хийсний үр дүнд гэрлийн шилийг 950 гариу туршилтын үр дүнд анх зохион бүтээсэн байдаг. Мөн Албамагийн зохиолч Хэллэн Кэллэр түүний амьдрал бүхэлдээ гайхамшигаар дүүрэн байлаа. Тэрээр 2 настай байхдаа хүнд өвчин туссаны улмаас хараа, сонсгол, хэл ярианы чадваруудаа алджээ. Үнэхээр их уйггагүй хөдөлмөрийн үр дүнд хурууны өндгөөрөө уншиж, мөн бичиж сурсан байдаг. Түүгээрч зогсохгүй коллежид суралцаж геометрийг хүртэл шимтэн судлаж амжилттай төгсөж чадсан. Тэрээр хэд хэдэн зохиол туурвисны “Нэг өдрийн хараа” хэмээх зохиол нь тухайн үедээ дэлхийн олон оронд бэстсэллэр болж байжээ. Хэрэв зээ Хэллэн Кэллэр өөрийгөө тахир дутуу хэмээн ямар нэгэн юм сурах шаардлагагүй гэж бодсон бол түүний амьдрал бусад тахир дутуучуудын ижил өрөвдөм, сэтгэл эмзэглэм байх байсан биз. Тэр өөртөө болон бусдад тийнхүү бодох боломж олгоогүй юм.
Бид ихэнхидээ зөв замыг бус өөртөө илүү амар хялбар замыг сонгож байна. Асуудлын зөв шийдлийг бус зөвхөн өөртөө л хялбар аргыг сонгож байна. Ажил хөдөлмөр хийсэнч зөвхөн өөртөө л хялбар /додомдох, оромдох ялангуяа төрийн албан хаагчдад илүүтэй ажиглагддаг/, аливаа хэргийг бүтээсэн ч зөв бус хялбар замаар бүтээж /авилгал, хээл хахууль, танил тал/, амьдрал зохиосон ч зөвхөн өөртөө  л таацуулан /үнэнч бус, гэр бүл салалт, архидан согтууралт, гэмт хэрэг/амьдарч  байна Зөвөөр явах зөв байх амар хялбар биш ч маш их үнэ цэнэтэй бахархалтай хэрэг. Хэн ч биш юу ч биш байснаас хавьгүй илүү чухал зүйл
Аливааг амар хялбараар бус зөв замаар шийдье, ЗАЛУУСАА хандлагаа өөрчлье.

Өнөөдрийн чи маргаашын чамайг бүтээдэг.

 Хатуужил тэвчээртэй тэр л хүн зорьсондоо хүрч чадна. Б.Франклин

Амьдарлын арван мөрдлөг

Томас Жефферсон  /1743-1826/
Амьдарлын арван мөрдлөг
1. Өнөөдөр хийж болох юмыг маргааш гэж бүү хойш тавь
2. Өөрөө дөнгөх ажлаар бусдыг бүү зовоо
3. Гартаа ороогүй мөнгийг бүү үр
4. Өөртөө хэрэггүй, хямдхан юм бүү худалдаж ав. Энэ нь авсан үнээсээ хэд дахин үнэтэй олддог.
5. Бахархал –өлсөх, даарахаас ч илүү үнэтэй олддог
6. Бага идлээ гэж бүү гэмш
7. Дурлаж хийсэн ажилд хэцүү байдаггүй
8. Аюул осол, үйл лай бидэнд хичнээн их гаслан зовлон авчрав
9. Аливаа саадыг давчих талаас нь авир
10. Хэрэв та бухимдсан бол ямар нэгэн юм хэлэхийнхээ өмнө 10 тоол, хэрэв дэлбэртэл уурласан бол 100 хүртэл тоол
АНУ-н гуравдахь ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тунхаглалын төслийг зохиогч Томас Жефферсон 1743-1826

Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон

Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
  1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
  2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
  3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
  4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
  5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
  6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Friday, February 4, 2011

Аж жаргалыг та өөрөө бүтээдэг


Аз жаргал гэдэг бол эрүүл энх, баян чинээлэг, эрдэмтэй ухаалаг байхыг хэлнэ

Байгаа байдалдаа сэтгэл хангалуун явъя гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдарлаа харьцуулчих (Франклин).

Хүн бүр аз жаргалд хүрэхийг тэмүүлж өөр өөрийн сонгосон замаар аз жаргал уруу замнадаг.  Аз жаргалд хүрэх цорын ганц хөдөлгөгч хүч нь та өөрөө юм

Жинхэнэ аз жаргалд хүрэхэд хувь хүний дотоод ертөнц, ухамсар, юмс үзэгдлийг аль талаас нь хэрхэн яаж хүлээж авах, амьдралын дадал хэвшил зэргээс ихээхэн шалтгаалдаг. Аз жаргалтай байж чаддаг хүмүүс аливаа хүнд хэцүү байдал, бэрхшээл саадыг эерэг талаас нь харж, аливаа зүйлээс сайн сайхан шинж чанарыг олж харж чаддаг, ажигч, бусдад чин сэтгэлээсээ хандаж, тэднийг сайн үйлд чиглүүлж чаддаг, уян хатан зан чанаратай, нийтэч байх онцлог ажиглагддаг. Ялангуяа тэд аз жаргалгүй хүмүүсийг бодвол илүү их хайрлаж уучилж чаддаг

Monday, January 31, 2011

Хайрлуулахын тулд ХАЙР ТӨРҮҮЛХҮЙЦ бай.


 Хүний дээд нь Монгол хүн, удаах нь Төвдөд төрдөг юм.Далай лам

Хүн амьдарлаас мөнхийн жинхэнэ аз жаргалыг эрэлхийлдэг. Түүнийг хайргүйгээр төсөөлөх боломжгүй.

Аз жаргал зорилготой холбоотой үүсдэг.Төрсөн хүүхдэд өөрийнх нь уйлж байгаа бичлэгийг хуулж сонсуулсан байна. Түүнд бусад хүүхдийн уйлж буй чимээг сонсгоход хүүхээд уйлж хариу үйлдэл хийж байв. Харин өөрийнхөө уйлах чимээг огт тоохгүй унтаж байсан. Үүнийг эрдэмтэд судлаад хүнд байгалиасаа бусдын төлөө гэсэн зүрх сэтгэл байдаг юм байна гэж  баталсан.

Хайрлуулахын тулд ХАЙР ТӨРҮҮЛХҮЙЦ бай.

Нэг зүйлдээ сайн төвлөрвөл бид төгсрүү дөхөж болох юм.


Хэрэв та юу хийхээ шийдэж чадахгүй эргэлзэж тээнэглзэж байгаа бол “Яруу сэтгэгч” клубын тэргүүн Ж.Лувсандоржын танилтайгаа өрнүүлсэн дараах онлайн харилцааг уншаарай. 

Нэг зүйлдээ маш сайн төвлөрч, чармайж чадсан хүмүүс л салбартаа цойлж чадажбайна гэж би ойлгодог. Нэг зүйлдээ сайн төвлөрвөл бид төгсрүү дөхөж болох юм. Тэрнээс биш бид бүх талаар төгс байж чадахгүй.

Friday, January 28, 2011

Өөдрөг явах 25 санамж

1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү бод, өөртөө л найд.

2. Бусдын хийснийг ажиглаж өөрөө бие даан хий.
Учрыг нь ухаар, нягт нямбай бай, биеэ бүрэн дайчил.

Хүрээлэн буй орчин яагаад доройтов?


Бодол, үг, үйлдэл бүгд биежэж бодит болдог гэдэг үзэлтэй би хувьдаа маш их санал нийлдэг.
Уламжлалт сургаальд Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ, санаа сайн бол заяа сайн хэмээн сургадаг байсан. Бидний өвөг дээдсүүд үүгээрээ НУУЦ буюу ЕРТӨНЦИЙН ТАТАЛЦЛЫН ХУУЛЬ-ийгальмэддэг, бас хэрэглэдэг байжээ.
Хүрээ
лэн буйхэдийнээ орчин яагаад доройтох болов?? Хэдхэн жилийн дотор ингэж эрчимтэй доройтход юу нөлөөлөв? та нэг сайн бодоод үзээрэй. Хариулт нь маш энгийн бид ердөө л бидний оюун бодол, үг хэл, үйл хөдлөл доройтсоноос болжээ гэсэн хариулт гарах байх. Тэгвэл бид өөрсдөө хэрхэн доройтов?.

Wednesday, January 26, 2011

Харилцаа


1.    Харилцаа гэж юу вэ?
·         Хүмүүсийн хоорондын мэдээлэл солилцох үйл явц, мэдээлл солилцооны тогтолцоо юм.
·         Дотоод сэтгэлийн хэрэгцээ юм.
·         Хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөний илэрхийлэл юм.
·         Харилцан нөлөөл юм.
·         Харилцагч хүнийхээ таних судлах арга болно.
·         Бие хүнийг төлөвшүүлэх хэрэглүүр юм.
·         Соел юм.
Хобен “бодол санаагаа үгээр илэрхийлэх харилцан солилцоо”
Андерсон “ харилцаа нь бид бусдыг, бусад хүмүүс биднийг ойлгоход ашиглагддаг үйл явц” гэж

Өөрийгөө дайчил.


Өсвөр үе, залууст зориулсан лекцийн тойм
1-Хүн чанар, 0-хөдөлмөр, 0-туршлага, 0-мэдлэг, 0-амжилт энэ бүгд нийлээд 1000... болох бөгөөд хэрэв ХҮН ЧАНАР үгүй бол бүх зүйл 0000... болж ямарч үнэ цэнэгүй болно.
Хатуужил тэвчээртэй тэр л хүн
Хүссэндээ хүрч чадна! Бенжамин. Франклин

Би хэн бэ?
Өөрийгөө эр
Өөрийгөө ол
Өөрийгөө тань
Өөрийгөө ял
Хүний тархи хөгжих тусмаа хязгааргүй уудамд сэтгэнэ: Аугаа ихийг бод

АМЖИЛТТАЙ СУРАЛЦЪЯ.

/Дунд ба ахлах ангийн суралцагсдад зориулсан лекцийн тойм/

Амжилт : нэгэн зүгт эцэст нь хүртэл явна гэсэн үг юм. Хийсэн ажлаа дуусгах. Тууштай тэвчээртэй байж амжилтанд хүрнэ.
Эр зориг алтыг
Тууштай чанар амжилтыг
Сайхан сэтгэл аз жаргалыг өгнө. Грекийн мэргэн үг
Жинхэнэ амжилт бусдыг ялах бус өөрийгөө ялхад л оршино.
Амжилтанд хүрэх зам ганц
Ухрах зам мянга байдаг.
Сурах: Мэдлэг, чадвар олж авахын тулд зорилготой, тасралтгүй гүйцэтгэх үйл ажиллагаа.

Вакцин Монголоос гаралтай.

Ёс зүй /хайрлахуйн ухаан/

Эдүгээ хүн төрлөхтөн тэнгэрт шувуу мэт нисэж, далайд загас мэт сэлж сурчээ. Гагцхүү газар дээр хүн ёсоор амьдарч хараахан сураагүй байна. Бернард Шоу