Friday, January 28, 2011

Өөдрөг явах 25 санамж

1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү бод, өөртөө л найд.

2. Бусдын хийснийг ажиглаж өөрөө бие даан хий.
Учрыг нь ухаар, нягт нямбай бай, биеэ бүрэн дайчил.

3. Зорилготой бай. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо
. Хоосон мөрөөдөлд автах хэрэггүй. Олон юмны араас хөөцөлдөж, цагаа бүү алд.

4. Нөхрөө зөв сонго.
Инээсэн бүхэн нөхөр биш. Уурласан бүхэн дайсан биш. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхээ урьд үдэш нь төлөвлөж сур.

5. Үгүй гэж зоригтой хэлж сур.
Ингэх нь заримдаа хэцүү байдаг ч үгүй гэж хэлж сураагүй хүн өөдтэй явсан түүх үгүй.

6. Өөрийгөө битгий чамла. Өөртөө байгаа сайн чанарыг улам зүлгэн өнгө оруул.

7. Муу зуршилаасаа сал. Дутагдлаа шударгаар хүлээж сур.

8. Өөрийгөө зэмлэж сур.
Болж байна, бүтэж байна гэж өөрийгөө хуурах хэрэггүй. өөрийгөө хуурдаг хүн бүтэлтэй явсан түүх байхгүй.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээл гаргадгаа мэдэж ав. Чухам тэр цагийг үрэхгүй байхыг бод, амрах хооллоход тэр цагийг бүү үр.

10. Хийх гэж зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө үргэлж асууж тунгааж бай.

11. Битгий бухимд, хийсэн зүйл чинь бүтэхгүй байвал, түүнийгээ хойш тавь. Түр амсхийгээд дахин ажиллахад бүтэхгүй зүйл гэж ховор.

12. Үнэхээр нэг юм хийж бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхан зүйлийг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Улам ихийг хийж бүтээж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав
. Ажлаа хаанаас, юунаас эхэлж ямар аргаар хийхээ тунгаа.

15. Дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа үргэлж ухамсарлаж бай.

16. Бусдын сайн сайхныг үргэлж урамшуулж бай. Бусдын хийж буй ажилд тусал, тэднийг зоригжуул.

17. Хийх гэсэн ажлаа маргааш гэж бүү хойш тавь.
Нэгэнт шийдсэн л бол шууд барьж аваад хийж сур.

18. Хүний үгийг анхааралтай сонсож сур. Энэ нь хүнийг хүндэлж байгаагийн нэгэн илрэл болно. Хүний хэлсэн үгнээс хэрэгтэйг нь авч хэрэггүйг нь гээх эрх танд байгаа шүү дээ.

19. Учрах замд тохиолдох бэрхшээл саадыг урьдчилан тооцож бай.
Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх магадгүй. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо заримдаа итгэж бай. Дан ухаанаар дангаар шийдэхгүй үе тохиолдоно.

21. Шийдэмгүй, даруу байж сур. Сагсуу зан, шийдэмгүй бус хулчгар шинж хүнийг өөдтэй явуулж байсан үгүй.

22. Бусдын зэмлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилтын нэг үндэс билээ.

23. Хийж буй ажлаа амаргүй хэцүү зүйл гэдгийг бусдад хааяа ойлгуулж бай.

24. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад юу нь муу байх билээ. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.

25. Ямар ч үед тайван байж сур. Бусад нь үймж байсан ч та тайван байж зорьсондоо хүрэхийг төлөө ажиллаж байх хэрэгтэй. 


Дээрхийн гэгээн XIV далай ламын сургаалиас

No comments:

Post a Comment