Saturday, February 5, 2011

Хандлагаа өөрчлье!


Та аль зүгрүү алхана тийшээгээ л очно. Хэрвээ та амжилт бүтээлээр арвин аз жаргалаар бялхасан тийм л өөрийн ерөнцийг бүтээхээр тэмүүлэн түүнийхээ зүг чиглэн явах аваас зөв нэг алхам бүртээ түүндээ ойртоно. Гэхдээ ямар замаар хэдий хугацаанд хэрхэн хүрэх нь таны аливаад хандах хандлагаас хамаарна. Амжилтанд хүрсэн алдар суутнуудад бүгдэд нь нэгэн чухал чанар байдаг нь тэдний бодол агуу бөгөөд маш хүчирхэг. Тэд бодлоосоо үл няцаж, үл ухарна. Тэд өөр өөрийн замаар амжилтанд хүрсэн авч тэдэнд нэгэн ижил  чанар байдаг нь тэд бүгд өөрийн гэсэн итгэл үнэмшилдээ баттай зогсож, амьдарлын тодорхой зарчим баримтлаж, аливаад хандах эерэг зөв хандалагтай байдагт оршино. Тэдний хийсэн үйл хэрэг ямагт бусдын төлөө байснаараа амжилт алдар нэрийн хаалгыг нээсэн. Тэдний хийсэн бүтээсэн бүхэн бусдад зориулагдсан байдгаараа амжилтын үүдийг онгойлгосон байдаг.
Тэд эхлүүлсэн зүйлээсээ үл няцан, үл шантран, үл зогсон шинэ шинэ нээлт, арга замыг олсоор байдаг. Алдарт зохион бүтээгч Томас Эдисон гэрлийн шил гэж юу байж болох яаж ажиллаж болох талаар огтоос мэдлэггүй боловч байж болох талаарх төсөөллөөрөө урт хугацааны уйгагүй маш олон туршилт судалгааг олон дахин хийж байсан. Түүний гэрлийн шил бүтээх төлөвлөгөө амар хялбар байгаагүйч тэрээр 850 гариу туршилтын дараа ч үл цөхрөн “Би гэрлийн шил хийж болохгүй талаар 850 гариу арга оллоо” хэмээн дурьдсан байдаг. Эцэстээ тэрээр дахин 100 гариу туршилт хийсний үр дүнд гэрлийн шилийг 950 гариу туршилтын үр дүнд анх зохион бүтээсэн байдаг. Мөн Албамагийн зохиолч Хэллэн Кэллэр түүний амьдрал бүхэлдээ гайхамшигаар дүүрэн байлаа. Тэрээр 2 настай байхдаа хүнд өвчин туссаны улмаас хараа, сонсгол, хэл ярианы чадваруудаа алджээ. Үнэхээр их уйггагүй хөдөлмөрийн үр дүнд хурууны өндгөөрөө уншиж, мөн бичиж сурсан байдаг. Түүгээрч зогсохгүй коллежид суралцаж геометрийг хүртэл шимтэн судлаж амжилттай төгсөж чадсан. Тэрээр хэд хэдэн зохиол туурвисны “Нэг өдрийн хараа” хэмээх зохиол нь тухайн үедээ дэлхийн олон оронд бэстсэллэр болж байжээ. Хэрэв зээ Хэллэн Кэллэр өөрийгөө тахир дутуу хэмээн ямар нэгэн юм сурах шаардлагагүй гэж бодсон бол түүний амьдрал бусад тахир дутуучуудын ижил өрөвдөм, сэтгэл эмзэглэм байх байсан биз. Тэр өөртөө болон бусдад тийнхүү бодох боломж олгоогүй юм.
Бид ихэнхидээ зөв замыг бус өөртөө илүү амар хялбар замыг сонгож байна. Асуудлын зөв шийдлийг бус зөвхөн өөртөө л хялбар аргыг сонгож байна. Ажил хөдөлмөр хийсэнч зөвхөн өөртөө л хялбар /додомдох, оромдох ялангуяа төрийн албан хаагчдад илүүтэй ажиглагддаг/, аливаа хэргийг бүтээсэн ч зөв бус хялбар замаар бүтээж /авилгал, хээл хахууль, танил тал/, амьдрал зохиосон ч зөвхөн өөртөө  л таацуулан /үнэнч бус, гэр бүл салалт, архидан согтууралт, гэмт хэрэг/амьдарч  байна Зөвөөр явах зөв байх амар хялбар биш ч маш их үнэ цэнэтэй бахархалтай хэрэг. Хэн ч биш юу ч биш байснаас хавьгүй илүү чухал зүйл
Аливааг амар хялбараар бус зөв замаар шийдье, ЗАЛУУСАА хандлагаа өөрчлье.

Өнөөдрийн чи маргаашын чамайг бүтээдэг.

 Хатуужил тэвчээртэй тэр л хүн зорьсондоо хүрч чадна. Б.Франклин

Амьдарлын арван мөрдлөг

Томас Жефферсон  /1743-1826/
Амьдарлын арван мөрдлөг
1. Өнөөдөр хийж болох юмыг маргааш гэж бүү хойш тавь
2. Өөрөө дөнгөх ажлаар бусдыг бүү зовоо
3. Гартаа ороогүй мөнгийг бүү үр
4. Өөртөө хэрэггүй, хямдхан юм бүү худалдаж ав. Энэ нь авсан үнээсээ хэд дахин үнэтэй олддог.
5. Бахархал –өлсөх, даарахаас ч илүү үнэтэй олддог
6. Бага идлээ гэж бүү гэмш
7. Дурлаж хийсэн ажилд хэцүү байдаггүй
8. Аюул осол, үйл лай бидэнд хичнээн их гаслан зовлон авчрав
9. Аливаа саадыг давчих талаас нь авир
10. Хэрэв та бухимдсан бол ямар нэгэн юм хэлэхийнхээ өмнө 10 тоол, хэрэв дэлбэртэл уурласан бол 100 хүртэл тоол
АНУ-н гуравдахь ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тунхаглалын төслийг зохиогч Томас Жефферсон 1743-1826

Монгол хүний эрхэмлэх эрхэм ёсон

Монгол хүний эрхэмлэдэг зургаан зүйл:
  1. Үнэн бат журмыг үргэлж хичээж байх
  2. Өвөг дээдсийн сургаалыг санаж сэрж явах
  3. Үйлийн дээд ачийг буцааж хариулж явах
  4. Өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах
  5. Үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах
  6. Үгээгүй дорд ардыг өргөн тэнхрүүлж явах

Friday, February 4, 2011

Аж жаргалыг та өөрөө бүтээдэг


Аз жаргал гэдэг бол эрүүл энх, баян чинээлэг, эрдэмтэй ухаалаг байхыг хэлнэ

Байгаа байдалдаа сэтгэл хангалуун явъя гэвэл чамаас хэцүү нөхцөлд байгаа хүмүүстэй амьдарлаа харьцуулчих (Франклин).

Хүн бүр аз жаргалд хүрэхийг тэмүүлж өөр өөрийн сонгосон замаар аз жаргал уруу замнадаг.  Аз жаргалд хүрэх цорын ганц хөдөлгөгч хүч нь та өөрөө юм

Жинхэнэ аз жаргалд хүрэхэд хувь хүний дотоод ертөнц, ухамсар, юмс үзэгдлийг аль талаас нь хэрхэн яаж хүлээж авах, амьдралын дадал хэвшил зэргээс ихээхэн шалтгаалдаг. Аз жаргалтай байж чаддаг хүмүүс аливаа хүнд хэцүү байдал, бэрхшээл саадыг эерэг талаас нь харж, аливаа зүйлээс сайн сайхан шинж чанарыг олж харж чаддаг, ажигч, бусдад чин сэтгэлээсээ хандаж, тэднийг сайн үйлд чиглүүлж чаддаг, уян хатан зан чанаратай, нийтэч байх онцлог ажиглагддаг. Ялангуяа тэд аз жаргалгүй хүмүүсийг бодвол илүү их хайрлаж уучилж чаддаг

Monday, January 31, 2011

Хайрлуулахын тулд ХАЙР ТӨРҮҮЛХҮЙЦ бай.


 Хүний дээд нь Монгол хүн, удаах нь Төвдөд төрдөг юм.Далай лам

Хүн амьдарлаас мөнхийн жинхэнэ аз жаргалыг эрэлхийлдэг. Түүнийг хайргүйгээр төсөөлөх боломжгүй.

Аз жаргал зорилготой холбоотой үүсдэг.Төрсөн хүүхдэд өөрийнх нь уйлж байгаа бичлэгийг хуулж сонсуулсан байна. Түүнд бусад хүүхдийн уйлж буй чимээг сонсгоход хүүхээд уйлж хариу үйлдэл хийж байв. Харин өөрийнхөө уйлах чимээг огт тоохгүй унтаж байсан. Үүнийг эрдэмтэд судлаад хүнд байгалиасаа бусдын төлөө гэсэн зүрх сэтгэл байдаг юм байна гэж  баталсан.

Хайрлуулахын тулд ХАЙР ТӨРҮҮЛХҮЙЦ бай.

Нэг зүйлдээ сайн төвлөрвөл бид төгсрүү дөхөж болох юм.


Хэрэв та юу хийхээ шийдэж чадахгүй эргэлзэж тээнэглзэж байгаа бол “Яруу сэтгэгч” клубын тэргүүн Ж.Лувсандоржын танилтайгаа өрнүүлсэн дараах онлайн харилцааг уншаарай. 

Нэг зүйлдээ маш сайн төвлөрч, чармайж чадсан хүмүүс л салбартаа цойлж чадажбайна гэж би ойлгодог. Нэг зүйлдээ сайн төвлөрвөл бид төгсрүү дөхөж болох юм. Тэрнээс биш бид бүх талаар төгс байж чадахгүй.

Friday, January 28, 2011

Өөдрөг явах 25 санамж

1. Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү бод, өөртөө л найд.

2. Бусдын хийснийг ажиглаж өөрөө бие даан хий.
Учрыг нь ухаар, нягт нямбай бай, биеэ бүрэн дайчил.