Saturday, February 5, 2011

Хандлагаа өөрчлье!


Та аль зүгрүү алхана тийшээгээ л очно. Хэрвээ та амжилт бүтээлээр арвин аз жаргалаар бялхасан тийм л өөрийн ерөнцийг бүтээхээр тэмүүлэн түүнийхээ зүг чиглэн явах аваас зөв нэг алхам бүртээ түүндээ ойртоно. Гэхдээ ямар замаар хэдий хугацаанд хэрхэн хүрэх нь таны аливаад хандах хандлагаас хамаарна. Амжилтанд хүрсэн алдар суутнуудад бүгдэд нь нэгэн чухал чанар байдаг нь тэдний бодол агуу бөгөөд маш хүчирхэг. Тэд бодлоосоо үл няцаж, үл ухарна. Тэд өөр өөрийн замаар амжилтанд хүрсэн авч тэдэнд нэгэн ижил  чанар байдаг нь тэд бүгд өөрийн гэсэн итгэл үнэмшилдээ баттай зогсож, амьдарлын тодорхой зарчим баримтлаж, аливаад хандах эерэг зөв хандалагтай байдагт оршино. Тэдний хийсэн үйл хэрэг ямагт бусдын төлөө байснаараа амжилт алдар нэрийн хаалгыг нээсэн. Тэдний хийсэн бүтээсэн бүхэн бусдад зориулагдсан байдгаараа амжилтын үүдийг онгойлгосон байдаг.
Тэд эхлүүлсэн зүйлээсээ үл няцан, үл шантран, үл зогсон шинэ шинэ нээлт, арга замыг олсоор байдаг. Алдарт зохион бүтээгч Томас Эдисон гэрлийн шил гэж юу байж болох яаж ажиллаж болох талаар огтоос мэдлэггүй боловч байж болох талаарх төсөөллөөрөө урт хугацааны уйгагүй маш олон туршилт судалгааг олон дахин хийж байсан. Түүний гэрлийн шил бүтээх төлөвлөгөө амар хялбар байгаагүйч тэрээр 850 гариу туршилтын дараа ч үл цөхрөн “Би гэрлийн шил хийж болохгүй талаар 850 гариу арга оллоо” хэмээн дурьдсан байдаг. Эцэстээ тэрээр дахин 100 гариу туршилт хийсний үр дүнд гэрлийн шилийг 950 гариу туршилтын үр дүнд анх зохион бүтээсэн байдаг. Мөн Албамагийн зохиолч Хэллэн Кэллэр түүний амьдрал бүхэлдээ гайхамшигаар дүүрэн байлаа. Тэрээр 2 настай байхдаа хүнд өвчин туссаны улмаас хараа, сонсгол, хэл ярианы чадваруудаа алджээ. Үнэхээр их уйггагүй хөдөлмөрийн үр дүнд хурууны өндгөөрөө уншиж, мөн бичиж сурсан байдаг. Түүгээрч зогсохгүй коллежид суралцаж геометрийг хүртэл шимтэн судлаж амжилттай төгсөж чадсан. Тэрээр хэд хэдэн зохиол туурвисны “Нэг өдрийн хараа” хэмээх зохиол нь тухайн үедээ дэлхийн олон оронд бэстсэллэр болж байжээ. Хэрэв зээ Хэллэн Кэллэр өөрийгөө тахир дутуу хэмээн ямар нэгэн юм сурах шаардлагагүй гэж бодсон бол түүний амьдрал бусад тахир дутуучуудын ижил өрөвдөм, сэтгэл эмзэглэм байх байсан биз. Тэр өөртөө болон бусдад тийнхүү бодох боломж олгоогүй юм.
Бид ихэнхидээ зөв замыг бус өөртөө илүү амар хялбар замыг сонгож байна. Асуудлын зөв шийдлийг бус зөвхөн өөртөө л хялбар аргыг сонгож байна. Ажил хөдөлмөр хийсэнч зөвхөн өөртөө л хялбар /додомдох, оромдох ялангуяа төрийн албан хаагчдад илүүтэй ажиглагддаг/, аливаа хэргийг бүтээсэн ч зөв бус хялбар замаар бүтээж /авилгал, хээл хахууль, танил тал/, амьдрал зохиосон ч зөвхөн өөртөө  л таацуулан /үнэнч бус, гэр бүл салалт, архидан согтууралт, гэмт хэрэг/амьдарч  байна Зөвөөр явах зөв байх амар хялбар биш ч маш их үнэ цэнэтэй бахархалтай хэрэг. Хэн ч биш юу ч биш байснаас хавьгүй илүү чухал зүйл
Аливааг амар хялбараар бус зөв замаар шийдье, ЗАЛУУСАА хандлагаа өөрчлье.

Өнөөдрийн чи маргаашын чамайг бүтээдэг.

 Хатуужил тэвчээртэй тэр л хүн зорьсондоо хүрч чадна. Б.Франклин

No comments:

Post a Comment